
" Sweet kiss, Jeju" /JeKiss/
Цэнхэг далай, үзэсгэлэнт байгальтай зэрэгцэн оршдог тунгалаг цэвэрхэн арал бол Чэжү юм. Энэхүү онцгой газарт байрлах Жекисс шоколадны үйлдвэрийг танилцуулж байна. Чэжүгийн үнсэлт гэсэн утгатай 2006онд байгуулагдсан Жекисс нь ерөнхий нарийн боовны компани юм. Бид Чэжүгийн төлөөлөл болсон шоколад, нарийн боовны бүтээгдэхүүнийг Чэжү арлын арвин байгалийн орц найрлагыг ашиглан хийдэг. Өхөөрдөм бяцхан Харубангаас эхлээд амттай торт хүртэл бий. Эдгээр бүх амттанг автоматжуулсан тоног төхөөрөмжийн систем, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг.
ЖеКиссийн бүтээгдэхүүнүүдийн аюулгүй байдал нь ISO 22000 гэрчилгээгээр гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн.


